Бидний тухай

Баянхонгор аймгийн доор дурдсан 6 суманд 16-28 төрлийн төмс хүнсний ногоог ил талбай болон хүлэмжинд тариалдаг анхан шатны 7 хоршоод байдаг юм. Эдгээр хоршоод нэгдээд Баянхан хишиг дундын хоршоог 2012-нд байгуулсан. Баянхан хишиг ДХ нь гишүүн хоршоодын тарьж ургуулсан хүнсний ногоог боловсруулан нэмүү өртөг шингэсэн нутгийн брэнд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх зорилго тавин ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд 8 төрлийн задгай салат, 3 төрлийн вакуумжуулсан бүтээгдэхүүн, 3 төрлийн даршилсан бүтээгдэхүүнүүдийг Баянхонгор аймгийн хэрэглэгчиддээ 2014 оны 2-р сар болон 9-р саруудаас танилцуулж эхлээд байна.